Өглөөний мэнд

2022 оны 05 сарын 27

Өнөөдөр 2022.05.27 Билгийн тооллын 27. Энэ оны 147 дахь өдөр бөгөөд он дуустал 220 хоног үлдлээ. Монгол эх оронд маань нар 05 цаг 01 минутад мандлаа, 20 цаг 37 минутад жаргана. Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 16 хэм, шөнөдөө 1 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Киргизэд Үндэсний номын сангийн өдөр, Нигерид Хүүхдийн баяр, ОХУ-д Номын сангийн өдөр, Санкт-Петербург хотын төрсөн өдрийн баяр тохиож байна. Энэ өдөр Америкийн жүжигчин Лили-Роуз Депп, олимпын 3 удаагийн аварга, Чехийн тэшүүрч Мартина Сабликова, Английн алдарт хөлбөмбөгч Пол Гаскойн, Английн алдарт тогооч, зохиолч Жейми Оливер, Италийн Оскарын шагналт кино найруулагч Жузеппе Торнаторе зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

453 оны энэ өдөр Лю Цзюнь ахаа хөнөөж, Өмнөд Сун улсын Эзэн хаан болжээ.

1873 онд Эдуард Ханхүү арлын иргэд Канадад нэгдэхээр шийдвэрлэжээ.

1933 оны энэ өдөр Уолт Диснейн “Гурван торой” хүүхэлдэйн кино нээлтээ хийв.

1940 онд Бельги улс Нацист Германд бууж өглөө.

1971 оны энэ өдөр Дэлхийн шилдэг хаалгач Лев Яшины зодог тайлах тоглолт явагджээ.

1973 онд ЗХУ “Зохиолчийн эрхийн талаарх Женевийн конвенци”-д нэгдсэнээр дэлхий дахинд Зохиогчийн эрхийн эрин эхэлжээ.

1987 онд Хавайн арлын Конишики гадаад бөхчүүдээс хамгийн түрүүн озэки цол хүртсэн байна.

1988 онд Майкрософт компани Windows 2.1x-ийг гаргалаа.

1997 онд ОХУ, НАТО-гийн хооронд гэрээ байгууллаа.

2006 оны энэ өдөр Индонезийн Ява аралд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлж, 5700 хүн амиа алдан, 37 мянган хүн гэмтэж, бэртжээ.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн.  

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргаад замдаа гараарай.

Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top