Хүннү Эйр Буриад руу хийх нислэгээ сэргээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

Нисэхийн Хүннү Эйр ХХК-иас Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгээ сэргээжээ. Буриадын Байкал нисэх буудлын дарга Дмитрий Гармаев “Энэ чиглэл ОХУ, Монголын хооронд хийж байгаа цорын ганц нислэг юм. Улаанбаатар-Москва, Улаанбаатар-Эрхүү нислэг хийгдэхгүй байгаа. Энэ сарын 26, 28-нд эхний нислэгүүд үйлдэгдэнэ” гэж зарлалаа.

Улаанбаатар-Улаан-Үдийн нислэг анх 1926 онд эхлэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top