Өмнөговь аймгаас хоёр охин алга болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас өсвөр насны хоёр охин алга болжээ. Одоогоор эрлийн багийнхан ойролцоох сумдыг самнаж байгаа аж. 
 


Цогтцэций сумаас алга болсон хоёр охин Цогт-Овоо сумаар дамжин өнгөрсөн байх магадлалтай гэх мэдээллийн дагуу Цогт-Овоо сумын онцгой комисс тодруулахаар ажиллаж байгаа аж.
 


2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны 14:30 цагийн үед сургуулийн өмнөх тоглоомын талбай дээр, 16:08 цагт замын Шалган нэвтрүүлэх цэгийн хажуугаар охидыг явж байсан гэх мэдээлэл байгаа тул мэдээллийг тодруулахаар замын дагуу дүрс бичлэгүүдийг шүүж байгаа аж. Мөн тухайн байршил орчмын айл өрх, албан байгууллагууд дүрс бичлэгээ шүүж, туслалцаа үзүүлж байгаа аж.

Эдгээр хүүхдүүдийг харсан хүн байвал Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид болон Цогт-Овоо сумын онцгой комисст болон 89015480 дугаарт мэдээлэл өгнө үү. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
anu(66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

hvvhdteigee tulj haritsaj bmaar ymaa neeh svrtei hvmvvs hvvhdiin buruu gh shig etseg ehiin buruu hvrtel bgaa shvv hvvhdedee yydaad 3 tsag gargarj yrij bvl hezeech tghgui bh

6  |  0
Ааааа(202.21.108.233) 2025 оны 03 сарын 13

Хил нээгдсэн цагаас ахиад л хойш хүүхдүүд алга болж эхэллээ. Манай тагнуул, тусгай албадын ажил шаардлага хангахгүй болжээ.

10  |  0
Top