ДОРНОД: 205 малчин өрхөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ 

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Дорнод аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орон нутгийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр Түгээмэл тархацтай ашигт малтмал, уул уурхайн нөлөөлөлд өртөж буй Чойбалсан хот орчмын малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү уламжлалт арга хэмжээ хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, аймгийн Хүнс, Хөдөө, аж ахуйн газрын дарга Ж.Алимаа нар Хэрлэн сумын малчин өрхүүдээс нөлөөллийн бүсэд мал маллаж байгаа 1,2,3,5,8,10 дугаар багийн 205 малчин өрхөд өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.

Тодруулбал, I багийн 37 малчин өрх, II багийн 13 малчин өрх, III багийн 48 малчин өрх, V багийн 59 малчин өрх, VIII багийн 33 малчин өрх, X багийн 15 малчин өрхөд тус тус 35 боодол өвсийг олгосон юм.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудалд хариулт өгөн, зарим асуудлыг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top