ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Өнөөдөр 2021.01.02. Энэ оны 2 дахь өдөр. Билгийн тооллын 18.

Монгол эх оронд маань өдрийн наран 08 цаг 42 минутад мандаж, 17 цаг 11 минутад жаргана.

Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -24 хэм хүйтэн, шөнөдөө -33 хэм хүрч хүйтэрнэ.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Кубад зэвсэгт хүчний ялалтын өдөр бол Шотландад Шинэ жилийн баяр үргэлжилсээр байна.

Энэ өдөр Японы 76 дахь Ерөнхий сайд Тошики Кайфү, АНУ-ын сагсан бөмбөгч Кирк Хинрих, Аргентины хөл бөмбөгч Макси Родригес зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1935 – АНУ-ын алдарт нисгэгч Чарльз Линдбергийн хүүг барьцаалсан гэх Бруно Хауптманнд холбогдох хэргийн шүүх хурал эхэлжээ.

1942 – Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Филиппинийн Манила хотыг эзлэн авчээ.

1945 – Дэлхийн хоёрдугаар дайн: Холбоотны арми Нацистийн Германы Нюренбэрг хотыг удаа дараа бөмбөгджээ.

1955 – Панамын Ерөнхийлөгч Хосе Антонио Ремон Кантера халдлагад өртөв.

1959 – ЗХУ дэлхийн түүхэнд анх удаагаа “Луна-1” хиймэл дагуулыг хөөргөв.

1967 – АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчаар өмнө нь жүжигчин байсан Роналд Рейган сонгогдов.

1975 – Бангладешийн Марксист хөдөлгөөний удирдагч Сираж Сикдерийг баривчлах ажиллагаа болжээ. Баривчилгааны үеэр өөрөө амь эрсэджээ.

2013 – АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Татвар төлөгчдийг дэмжих тухай хуульд гарын үсэг зурав.

Энэ өдөр үс засуулбал эд малын гарлагатай. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаарай.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top