Өнөөдөр 2020.12.30. Энэ оны 364 дэх өдөр бөгөөд он дуусахад нэг хоног үлдлээ.
Монгол эх оронд маань өдрийн наран 08 цаг 42 минутад мандаж, 17 цаг 08 минутад жаргана.
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлэрхэг. Өдөртөө -21 хэм хүйтэн, шөнөдөө -33 хэм хүрч хүйтэрнэ.
Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Словак улсад Бие даасан экологийн муж улс гэж тунхагласан өдөр бол Мадагаскарт Бүгд найрамдах улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Английн хөл бөмбөгч, хаалгач Гордон Бэнкс, Оросын зохиолч, улс төрч Владимир Буковский, Америкийн рок дуучин Патти Смит, Их Британийн дуучин Жефф Линн, Жей Кей, Америкийн гольфчин Тайгер Вудс, сагсан бөмбөгч Леброн Жеймс, Италийн хөл бөмбөгч Доменико Кришито зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлууд:
1903 — Чикагод "Ирокез" театрт томоохон түймэр болж, 600 гаруй хүн нас барж, 250 хүн шархаджээ.
1941 — Керчь, Феодосия, Калуга хотыг чөлөөлөв.
1947 оны энэ өдөр Румын хаант улс байхаа больж, Бүгд Найрамдах Румын Ард Улс болов.
1993 оны энэ өдөр Израиль болон Ватикан улс дипломат харилцаа тогтоожээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин ирнэ.
Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье. Ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе.

Сэтгэгдэл ( 0 )