Өнөөдөр 2019.08.27. Монгол эх оронд маань нар 06 цаг 02 минутад мандлаа.
Улаанбаатар хотод 19 градус, үүлшинэ.
Өнөөдөр ОХУ-д Киноны өдөр, Молдавд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Гадил жимсэнд дурлагсдын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин, модель Барбара Бах, кино зураглаач, “Оскар”-ын гурван удаагийн шагналт Роберт Ричардсон, Их Британийн рок хөгжимчин Глен Мэтлок, ЗХУ болон Оросын баатар, сансрын нисэгч Сергей Крикалёв, Канад, Америкийн жүжигчин Сара Чок, Америкийн жүжигчин Арон Пол, Украины дуучин, “Eurovision 2016”-гийн ялагч Жамала зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1813 оны энэ өдөр Дрездений тулаанд Наполеон холбоотны армийг ялж байв.
1900 оны энэ өдөр Англид хотуудын хооронд автобус явж эхэлжээ.
1908 оны энэ өдөр Бельгид “Андерлехт” хөл бөмбөгийн клуб байгуулагдав.
1911 оны энэ өдөр Орост “ЦСКА” хөл бөмбөгийн клуб байгуулагджээ.
1946 оны энэ өдөр Прагад Олон улсын оюутны холбоо байгуулагдав.
1955 оны энэ өдөр Гиннессийн номын анхны хэвлэл 198 хуудастайгаар гарчээ.
1978 оны энэ өдөр Иранд улс төрийн намуудыг хориглохоо больсон байна.
1991 оны энэ өдөр Молдав тусгаар тогтнов.
Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд буужээ. Хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр буян, номын үйл эхлэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, шинэ гэр, байр авах, сүм дуган сэргээх, бүжиг наадам хийх, дарханы үйлд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, гөлөг тэжээхэд муу. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )