“Монгол Улс дахь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагаа” сэдэвт уулзалт боллоо. Шүүхийн байгууллага, хууль сахиулах байгууллага болон санхүүгийн зохицуулагч байгууллагаас хамтран зохион байгуулсан уулзалтаар ФАТФ-ын стандарт болон түүний хэрэгжилт, харилцан үнэлгээний тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар харилцан санал солилцсон байна.
Тодотгоход, манай улс ФАТФ-ын саарал жагсаалтын гадаа үлдэх үү гэдэг асуултын хариу удахгүй тодорхой болно. Манай улсын тайлангийн төслийг тавдугаар сарын 24-ний өдөр Ази номхон далайн бүсийн байгууллагын гишүүн улс болон ажиглагч олон улсын байгууллагад санал авахаар түгээсэн байгаа. Түүнчлэн тайлангийн агуулгын талаар ямар нэгэн асуудал гарахгүй бол ирэх найм болон есдүгээр саруудад дараалсан “шалгалт”-уудыг давж, аравдугаар сар гэхэд асуудал тодорхой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )