Евразийн бүс нутгуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Ассамблея народов Евразии” байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа. Бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Евразийн бүс нутгуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, гаалийн хөнгөлөлттэй тарифын системийг бий болгох асуудлуудаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа.

“Ассамблея народов Евразии” байгууллага нь улс үндэстнүүдийн даяаршлын загварыг нийгмийн олон талт дипломат хамтын ажиллагаа, ёс суртахуун, оюун санаа, энх тайван, эв нэгдэл, бизнесийн зарчмуудад тулгуурлан хөгжүүлэх үндсэн зорилготой, дэлхийн 44 оронд төлөөлөгчийн газартай бөгөөд Энэтхэг, Серби, Болгар, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн тэнхимтэй өргөн хүрээнд хамтарч ажилладаг байгууллага юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu