Энэ оны эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж гарсан билээ. Зэс, нүүрс, төмрийн хүдрийн олборлолтоос шалтгаалан уул уурхайн салбарын өсөлт нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн. Цаашид газрын тос, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа тул уул уурхайн салбарын 2019 оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс сайжруулснаа Төв банкнаас мэдэгдэж байна.
Уул уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт үргэлжилж, иргэдийн хэрэглээ нэмэгдэж, барилга, худалдаа, үйлчилгээний салбаруудын өсөлтийг дэмжсэн дүр зурагтай байгаа. Нөгөө талаас хөрөнгө оруулалтыг дагаад дизель түлш, тоног төхөөрөмжийн импорт тэлж, энэ оны эхний улиралд төлөвлөгдсөн төсвийн хөрөнгийн зардлууд дутуу биелснээр уул уурхайн бус салбарын өсөлт хүлээлтээс доогуур гараад байгаа юм.
Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын зардал эрчимжиж барилга, үйлчилгээний салбарт эергээр нөлөөлөх, хөдөө аж ахуйн салбарын өсөлт тогтворжиж, уул уурхайн бус салбарын өсөлт нэмэгдэхээр байна.
Макро зохистой бодлогын нөлөөгөөр хэрэглээний зээлийн өсөлт саарахын зэрэгцээ бизнесийн зээл жилийн өмнөх үеэс тогтвортой өсөж дотоод хөрөнгө оруулалтын өсөлтийг тэтгэжээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт дунд хугацааны өсөлтөд үргэлжлэн эерэг нөлөө үзүүлэхээр байхаар байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгаа хэдий ч бизнесийн зээлийн чанар дорвитой сайжрахгүй байгаа нь зээлийн нийлүүлэлтийг хязгаарлаж байгааг мөн дурдах хэрэгтэй.
Хэдийгээр дотоод эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч гадаад орчны эрсдэл, тодорхой бус байдал байгаа тохиолдолд биднийг анхаарлын тэмдэг дагаж буй хэвээрээ юм.
Сэтгэгдэл ( 0 )