Ховд аймгийн Жаргалант суманд болсон “Уул уурхайн салбарын баруун бүсийн нээлттэй хаалганы өдөрлөг”-т “Эрдэнэс Монгол” ХХК оролцож, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа танилцуулан олон нийтэд мэдээлэл өгчээ. Монгол Улсын Засгийн газраас Асгатын мөнгө, полиметаллын ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн юм. Тэгвэл энэхүү өдөрлөгийн үеэр баруун бүс дэх тус ордын эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгсөн гэж компанийн зүгээс мэдэгдлээ.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хууль, эрх зүйн орчинтой холбоотой харилцааг зохицуулсан Баялгийн сангийн тухай хуулийг боловсруулж буйн хүрээнд 500 иргэнээс санал авч, тус хуулийн төслийн талаарх байр суурийг сонсож, судалжээ. Иргэдийн зүгээс тус хуулийг ажилтай орлоготой монгол иргэнийг дэмжиж, газрын баялгийн үр шимийг иргэдэд тэгш хүртээмжтэй, шударга хуваарилах, стратегийн хөрөнгө оруулалтыг зөв зохистой зарцуулахад чухал ач холбогдолтой хэмээн дүгнэсэн байна. Хуулийн төслийг Засгийн газрын түвшинд танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байн
Сэтгэгдэл ( 0 )