АНУ-аас чингэлгээр ирсэн ачаанд 49 мянган  ширхэг ангийн сум байсан нь илэрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 03

Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын  Техник импорт дахь Гаалийн хяналтын бүсэд  энэ сарын 27-ны өдөр АНУ-аас чингэлгээр ирсэн ачаанд ангийн бууны сум 49 мянган  ширхэг сум гарсан байна.  “А” компанийн зүгээс чингэлэг дэх барааг хуучин хувцас гэж мэдүүлжээ. Харин Гаалийн хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч “М”, гаалийн улсын байцаагч “Б”, эрэлч нохой хариуцсан  гаалийн улсын байцаагч  “Б” нар 49 мянган сум байсныг илрүүлэн, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
32(66.181.190.36) 2025 оны 03 сарын 13

Номтойбаярынх гэсэн

1  |  0
Top