Жолоочийн албан журмын даатгалтай холбоотой хэлэлцүүлэг боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Санхүүгийн зохицуулах хороо  “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл, тулгамдсан асуудлаар санал солилцох уулзалт зохион байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уулзалтын үеэр оролцогчид, Албан журмын даатгагчдын холбооноос жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын “МИИС++” программыг нэвтрүүлэхтэй холбоотой асуудлаар санал, хүсэлтүүд гаргасан учир тусад нь хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлгийг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоо хамтран даатгалын болон даатгалын зуучлагч, даатгалын хохирол үнэлэгч компаниудыг оролцуулан зохион байгуулж, Албан журмын даатгагчдын холбооноос “МИИС++” программыг товч танилцуулжээ. Бусад оролцогч программыг нэвтрүүлэхтэй холбоотой асуултууд, даатгуулагчийн даатгалын хураамж төлөх хэлбэр, даатгалын зуучлагчийн оролцоо, даатгалын компанийн шуурхай албаны үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх, шуурхай алба болон даатгалын хохирол үнэлэгч компаниуд тус программд хэрхэн хандаж болох зэрэг тулгамдсан асуудлаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(119.40.103.6) 2025 оны 03 сарын 13

Хуулиар халхавч хийж жолоочийн хариуцлагын даатгал нэрийдлээр ард түмнээс ₮ дээрэмддэгийг таслан зогсоох нь зөв шүү. Жолооч болгон осол гаргадаггүй....

1  |  0
Top