"Рио Тинто" компани Серби улсад литийн төсөл хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

"Рио Тинто" компани Сербийн баруун хэсэгт орших “Жадар” литийн уурхайн ашиглалтын өмнөх судалгааг эхлүүлж, олборлож эхлэх эцсийн хугацаагаа тогтоожээ. Сербийн Засгийн газартай хийсэн эхний хэлэлцээгээр 2023 он гэхэд олборлолтоо эхлэхээр болсон байна.

Сербийн баруун хэсгийн Ложника тогсонд орших “Жадар” литийн орд нь 135.7 сая тонн литийн нөөцтэй бөгөөд 1.8 хувийн агууламжтай хамгийн чанартайд тооцогдох бүлэг орд газар юм. Дэлхийн литийн нөөцийн 10 хувь нь зөвхөн энэ бүлэг ордод байдаг бөгөөд 2004 оноос эхлэн Рио Тинто компани эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Сербийн Засгийн газартай хэлэлцээ хийж байсан билээ. Серби дахь "Рио Тинто" компанийн захирал Марни Финлейсоны хэлж буйгаар “Жадар” бүлэг ордыг ашиглах гэрээ, бүтээн байгуулалтын баримт бичгийн эхний хувилбарыг бэлдэн Сербийн Засгийн газарт хүргүүлсэн байна. Ашиглалтын өмнөх судалгаагаар агууламж болон нөөц өндөртэй гарсан тул бүтээн байгуулалтын ажлыг далд уурхайгаас эхлэх төлөвлөгөөтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top