Австралийн уул уурхайн “Рио Тинто” компани “Гленкор”-ийн бүх хувьцааг худалдан авах санал тавьж магадгүй гэж “RBC” мэдээлжээ. Бүх хувьцааг худалдан авахдаа зах зээлийнх нь ханшаас 15-30% өндрөөр үнэлэх юм байна. Ингэснээр дэлхийн хамгийн том үнэлгээтэй уул уурхайн компани болох юм. Хоёр компанийн аль аль нь бүх хувьцааг худалдан авч магадгүй гэж мэдээлж байсан билээ.
Уул уурхайн хоёр том компани нэгдсэний дараа зэсийн салбартаа голчлон анхаарах юм байна. Түүнчлэн хоёр компанийн Хятад дахь хөрөнгийг эцэслэж, улмаар хөрөнгийн нэгтгэлийн үйл ажиллагаа өрнөх аж. Одоогоор “Гленкор” компанийн зах зээлийн үнэлгээ 76 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бол “Рио Тинто” компанийн зах зээлийн үнэлгээ 145 орчим тэрбум ам.доллароор хэмжигдэж байна.
Ташрамд дурдахад “Рио Тинто” компаний “Гленкор”-ыг худалдан авах ажиллагаандаа “Ж.П.Морган” тэргүүтэй томоохон гурван банкаар санхүүгийн зөвлөх үйлчилгээг хийлгэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )