Сербийн 18 хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж, жагсагчид парламентын ээлжит бус сонгууль явуулах, саатуулсан жагсагчдыг суллахаас нааш зам, гудамж, дөрвөн замуудыг бүрэн хаахаа мэдэгджээ.
Сербийн шадар сайд, дотоод хэргийн сайд Ивица Дачич Белград дахь нөхцөл байдлыг цагдаа нар хянаж байгааг онцлоод ард иргэддээ хандан цагдаа нартай мөргөлдөхөд хүргэх нөхцөл байдал үүсгэхгүй байхыг уриалжээ. Белград хотод өнгөрсөн ням гарагт хүчирхийллийг өдөөсөн хэргээр жагсаалд оролцож байсан оюутнуудыг саатуулсан байна.
Сербийн төмөр зам бүх галт тэрэгт алан хядах ажиллагаа явуулна гэсэн сүрдүүлэг авсан тул төмөр замын хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ. Өнгөрсөн пүрэв гарагт төрийн эргэлт зохион байгуулахаар бэлтгэж байсан хэмээн сэжиглэн, зургаан хүний баривчилсан байна.
Өнгөрсөн бямба гарагт хууль хүчнийхэн жагсагчдыг төв гудамжнуудаас шахан гаргахын тулд тусгай хэрэгсэл хэрэглэж, жагсагчид, хүчнийхний хооронд мөргөлдөөн гарчээ. Үүний улмаас цагдаагийн 48 алба хаагч гэмтсэн бөгөөд хүчнийхэн 77 хүнийг саатуулаад байна.
Сербийн ерөнхийлөгч Александр Вучич “Сербийг хүчирхийллээр ялахгүй” гээд саатуулагдсан жагсагчдад өршөөл үзүүлэхгүй гэжээ. Түүний хэлснээр, тэд цагдаа нарт халдах, мөргөлдөөнд шууд уриалж байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
сербийн ояа нар манайхаас олон л доо. Бараг нэг хотынх нь хүн ам шахуу байх шүү...
Манайх шиг Ояа нар ихтэй газар шиг байгаа юм аа, Ояа нар байгаа газар асуудалтай