ӨНӨӨДӨР: НЭМХ-гээс утаанд хүүхэд илүү өртөмтгий байгаа талаар мэдээлэл хийнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

09:00 цагт

  • "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл 3 сум, 2 дүүрэгт иргэдийн бүлэг байгуулан ажиллаж, тайлангаа танилцуулна. Утас: 9420-2414

11:00 цагт

  • Хэвлэлийн хүрээлэнд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс утаанд бага насны хүүхэд илүү өртөмтгий байгаа талаар тоо баримттай мэдээлэл хийж, иргэд, хувийн хэвшлийнхэн хамтарч агаарын бохирдлын хор нөлөөг багасгах алхам хийж буй тухай мэдээлэл өгнө.

11.00 цагт

  •  HUB INNOVATION CENTER-т Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, мэдээлэл олгох зорилготой "Эерэг цэнэг" манга зурагт номны нээлт болно.

11:00 цагт

  • MN-Мэдээллийн төвд Тавантолгойд нүүрс тээвэрлэгч жолооч нарын гэр бүлийнхэн, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 цагт

  • MN-Мэдээллийн төвд “ОДОНГОО” салоны 20 жилийн ойн баярын хүрээнд Монголын рок поп урлагийн бүх одод, Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэр нэгэн тайзаа тоглогдох талаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт

  • MN-Мэдээллийн төвд “Монгол Улсад Хүний нөөцийн менежментийн стандартыг нэвтрүүлэх нь” форумын талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт

  • Төрийн ордны их танхимд “Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Уг хэлэлцүүлэгт хот, хөдөөгийн 800 гаруй эмч, төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ. Утас: 9999-4712, 9500-0043

16:00 цагт

  • ТТАХНЭ-ийн 8 давхарын хурлын зааланд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Бүгд Найрамдах Австри улсын ЗГ-ын 7 сая еврогийн тоног төхөөрөмжийн төслийг бүрэн хэрэгжүүлж дууссантай холбогдуулан БНАУ-ын элчин сайд мөн салбарын сайдууд төслийн хэрэгжилттэй танилцана. Утас: 9989-5514

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top