Хугацаат цэргийн албан хаагчид тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 26

Эх орныхоо дуудлагаар, эх орныхоо өнцөг булан бүрээс энэ оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн дайчид цэргийн албаны анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, эх орондоо үнэнчийн баталгаа болсон Цэргийн тангаргаа өнөөдөр /2018.1126/ өргөлөө. Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, дайчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. Батлан хамгаалахын сайд тангараг өргөж буй дайчдад хандан эр цэргийн алба бол эх орноо батлан хамгаалаха ариун дээд тангаграгтай эх оронч үзэл хүмүүжлийн ала төдийгүй эх орон дуудахад эзэмшсэн цэргийн мэргэжлээрээ бэлэн байх үүрэгтэй, эрдэм мэдлэгийн алба, эр хүний хйморь золбоо, жавхаа сүр, эр зориг тэсвэр хатуужлын алба гэдгийг онцолж байсан юм.

Жанжин Д.Сүхбаатарын ардын журамт цэргүүдийн өмнө өргөсөн андгай тангараг түүхэн цаг үеийн эргэлтэд улам төгөлдөржиж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн анхны зарлигаар ёслон албажуулсан нь Цэргийн тангарагийн ач холбогдол юм байна. Цэргийн албанд богино хугацаанд дасч, өөртөө итгэлтэй, албандаа зүтгэлтэй, амьдралд шударга байх зарчмыг баримтлан сурлага, сахилгын өндөр амжилт гарган, эх орноо хайрлах үзэлтэй бие хүн болон төлөвшиж, албаа нэр төртэй хааж байгаагаа Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байгаа байлдагчид хэлж байлаа.

Ийнхүү Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэлээ зориулахаар тангараг өргөсөн олон арван цэрэг эрсээр Зэвсэгт хүчин бүл нэмсэн бөгөөд эдгээр хөвгүүдээрээ бахархан омогших аав, ээж, ар гэрийн төлөөлөл нь эх орондоо тангараг өргөсөн эрэлхэг хөвгүүдтэйгээ нэг өдрийг ёслол төгөлдөр үдлээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top