Хоёр иргэний амь насыг аварлаа

2018 оны 11 сарын 25

Онцгой байдлын алба хаагчид шуурганд төөрсөн хоёр иргэний амь насыг аварлаа.

Өнгөрсөн шөнө  /2018.11.24/ Баян-Өлгий, Завхан, Увс, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурсны улмаас нийт 50 гаруй айлын гэр, 13 айлын байшингийн дээвэр болон 10 гаруй ахуйн нэгж, байгууллагын байшингийн дээвэр салхинд хийсч, нурсан байна.

Хүчтэй салхи, шуурганы үеэр Увс аймгийн Улаангом сумын малчин Ц / 46 нас, эмэгтэй/, Б /23 нас, эрэгтэй/ нар өнөө өглөө 06:00 цагт малтайгаа сураггүй болжээ. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, иргэн Ц, Б нарыг 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13:59 цагт эсэн мэнд олсон байна.

Мөн Ховд аймгийн Булган суманд 900 толгой мал шуурганд уруудсан дуудлагаар Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллага хамтран ажиллаж, шуурганд уруудсан малыг олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
toriin beesnyydiig z(148.60.92.227) 2025 оны 03 сарын 13

Mongolchyyd mini bidnii amidral ers eerchilegdjee!!tenger byrhan hyrtel taalamjgyi bolson ni deer baigaa deedsyydtei zailsgyi holbootoi!!!!Mongol orniig yndesnii yhamsaraas ni zailuulaj amerik mayagiig hymyyjileer hymyyjsentei syyd holbootoi!Mongol hyn baigali tenger gazar ornoo sinjij amidardag nyydelchin ard tymen getel bidniig gadnaas ydirdan ard irged ni bayjih gesen zebhen ene zorilgotoi amidarch zyderch bna!hichneen naslah bolood ene muu yoriin yum ryy zytgene be?....

1  |  0

Бат(202.9.42.162) 2025 оны 03 сарын 13

Жаахан цас орно шуурна төөрнө онцгой дуудна хэзээ монголчууд энгэж байлаа энэ үзэгдлүүд хэдэн мянган жил байсан л шүү дээ ОУВ сангаас зээл аваад л нэгнээ хайгаад л

1  |  0
ЗОЧИН(64.119.17.143) 2025 оны 03 сарын 13

ГАМШГИЙН АЮУЛД ӨРТСӨН ИРГЭДИЙН АМЬ БИЕИЙГ АВАРСАН ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДАД АМЖИЛТ АМЬ НАСАА АВАРЧ ЧАДУУЛСАН МАЛЧИД ГАНЦ НЭГ ХОНЬ ТЭДНИЙ ХООЛОНД НЬ ЗОРИУЛЖ ӨГЧ ЧАДАХ БОЛОВ УУ ТИЙМ СЭТГЭЛ ДУТААД БАЙДАГ ЮМ ДАА

1  |  0
Top