10:00-13:00 цагт
- Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэргэдэх “Охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид клуб” нь Олон улсын хүний эрхийн өдрийг угтан “Бидний оролцоо-тэгш эрх” хэмээх өдөрлөгийг ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулах гэж байна. Утас: 89035703
11:00 цагт
- Төрийн ордны Баганат өргөө танхимд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй түргэн болон түргэвчилсэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээн болно. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлнэ.
11:40 цагт
- Цагдаагийн алба хаагчдад цол, шагнал гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн цагдаагийн газрын гуравдугаар давхарт болно.
12:00 цагт
- Хүүхдийн төв номын санд хүүхдийн яруу найргийн "Хэнз хурга" цомын наадам эхэлнэ. Утас: 99615538
14:00 цагт
- “Хүннү Молл”-д Хүүхдийн элч хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболдын Хүүхдийн шилдэг шилмэл 60 дууны хос ДВД-ний нээлт болно. Хүүхдүүд ээж аавтайгаа, ах, эгчтэйгээ хамтдаа хүүхдийн дуу дуулж баяссан өдөрлөг, хүүхдийн тоглолт болно.
18:00 цагт
- Монголын эмэгтэй боксын дэлхийн аваргын анхны медальтан М.Нандинцэцэг ХонгКонг-Улаанбаатар нислэгээр эх орондоо ирнэ.
“Автомат робот-2018” тэмцээн 2018 оны 11 сарын 24-25-нд болно.
Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг “Автомат робот”-ын тэмцээн 9 дахь жилдээ болно.
Тэмцээн нь шулуун замын уралдаан, робот хөл бөмбөг, шоо цуглуулагч робот, робот рейс гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангиллаар зохиогдоно. Утас: 80060108, 95959581
Сэтгэгдэл ( 0 )