ДОРНЫН ЗУРХАЙ: Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ

2018 оны 11 сарын 24

 

Өвлийн тэргүүн Харагчин гахай сар Хоёр хар мэнгэтэй Цагаан бич өдөр

  • Аргын тооллын: 2018.11.24, Бямба гараг
  • Билгийн тооллын: 16
  • Наран ургах шингэх: 08.10-17.08
  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Барилдлага: Шид
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top