Хонь
Олон санаа, төлөвлөгөөгөө зэрэг хэрэгжүүлэх гэж хамаг цаг, эрч хүчээ үрэх хэрэггүй. Олон туулай биш нэг л туулай хөө.
Үхэр
Бусдын мөнгө танд хүртээлгүй. Мөнгө санхүү болон хайр дурлалтай холбоотой маргаанд бүү оролц. Эрч хүчээ тоглож наадахад зориул. Тоглоомд хожих магадлал өндөр байна.
Ихэр
Бүү атаарх. Тайвширч, эерэг зүйлд анхаарч, цэвэрлэгээ хийх юмуу дэлгүүр хэс.
Мэлхий
Өнөөдөр та бусдаас өөр байна. Эргэн тойрны хүмүүсээ бүү тагна. Олон нийтийн арга хэмжээнд бүү оч. Эрч хүчээ хувийн асуудлуудаа шийдэхэд зориул.
Арслан
Гайхалтай санаа төрнө. Биелэшгүй мөрөөдөл байсан ч түүн рүүгээ дөхөх эрч хүч танд байна. Бусад зүйл уйтгартай санагдана.
Охин
Ажилдаа амжилт гаргана. Таныг сэргээсэн, уран бүтээлийн санаа төрнө. Өнөөдрийг та урьд нь хийх гээд зориглодоггүй байсан зүйлээ бүтээхэд зориул.
Жинлүүр
Өнөөдөр таны уриа бол “Хурдан”, “Өндөр”, “Хүчтэй!”. Хэнтэй ч өрсөлдөж маргалгүйгээр бусдаас илүү байхыг хүснэ. Эрсдэлтэй алхам бүү хий.
Хилэнц
Хайртай хүнээ өдөржин хардана. Хардалт сэтгэлийг тань үргэлж эзэмдэж байх ёсгүй. Энэ байдалдаа анхаарч, хардах шаардлага байхгүй гэдгийг ойлго.
Нум
Уран бүтээлийн онгод орно. Чухал зүйлүүдийг амжуулж, амжилт гаргаж чадна. Хөдөлмөрлөснийхөө шагналыг авна. Гэхдээ амрах завгүй ажиллах хэрэггүй. Түр зуур амарч, эрч хүчээ нөхөөд цааш хөдөл.
Матар
Залхуу тань хүрч байсан ч хийх хэрэгтэй зүйлүүдээсээ бүү хойш суу. Та үүргээ бусдаас илүү биелүүлэхээр байна. Хөдөлмөрч нэгэн гэдгээ бусдад, даргадаа, гэр бүлдээ харуул.
Хумх
Өөртөө хэт эрдэж, дээрэлхүү аашлах хэрэггүй. Төлөвлөгөөг тань тасалдуулж, таныг харлуулах гэсэн хүмүүсийг бүү анзаар. Юу ч ажиглаагүй мэт урагшил.
Загас
Хөрөнгө чинээтэй айлд зочилно. Та хэчнээн хүмүүжилтэй нэгэн байлаа ч маргаанд татагдан орж болзошгүй. Гэртээ ямар нэгэн хэрэгтэй, гоё зүйл худалдаж авахыг хүснэ.

Сэтгэгдэл ( 0 )