БАЯНХОНГОР: Их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хамтарсан шалгалт хийх явцад иргэн хууль бусаар их хэмжээний тарвага агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ. Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэнд холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран явуулж байгаа аж.


Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hu(66.181.160.25) 2025 оны 03 сарын 13

ene heden amitnaa heden tsaasnaas bolj alaad duuslaa

1  |  0
Top