“ДЦС-4” ТӨХК-ийн байрлалд команд штабын сургууль зохион байгууллаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сургалтын төлөвлөгөөний дагуу өчигдөр /2018.11.22/ “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд команд штабын сургуулийг амжилттай зохион байгууллаа.

Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг сургуулийг энэ удаа “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд явуулсан юм.

Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба хаагчид, цахилгаан станцын удирдлага, ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top