ӨНӨӨДӨР: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 

09:00 цагт

  • ОБЕГ-т Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 8615-0069, 9900-7969

09.00 цагт

  • Нийслэлийн иргэний танхимд Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн 10 жилийн хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 9966-3996

09.00 цагт

  • Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоонд "Ноос, ноолуур болон арьс шир үйлдвэрлэлийн техникийн уулзалт-сургалт" болно.

09.00 цагт

  • ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд “Малын удам гарваль, ашиг шим, галбир бие цогцос, үр төлийн чанараар үнэлэх, үр дүнг тооцоолох, малд удам зүйн үнэлгээ хийх арга зүй” хэлэлцүүлэг болно.

09:30 цагт

  • Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан болно. Утас: 8805-8053

10.00 цагт

  • “Туушин” зочид буудалд Монголбанкнаас арилжааны банкуудтай хамтран "Дижитал гарц" хэлэлцүүлэг зохион байгуулна.

10:00 цагт

  • Монгол Улсын Боловсролын их сургуулийн төв байр 200 тоотод Боловсролын үнэлгээний төв мэдээлэл технологийн дэвшлийг ашиглан ЭЕШ-ын дүн оноог олон нийтэд ил тод, шударга, шуурхай зохион байгуулах зорилгоор шууд засалтын “Шилэн технологи”-ийг боловсруулан үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Шууд засалтын “Шилэн технологи”-ийг нэвтрүүлснээр шалгуулагчид шалгалт өгсөн даруйдаа дүн оноогоо мэдэх боломжтой болно. Шалгалтын төвүүдэд ажиллах нийт 80 мэргэжилтнүүдэд шууд засалтын технологи, техник, тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах талаар лекц, дадлага ажил хосолсон “ЭЕШ-Шууд Засалтын Шилэн Технологи” мэдээлэл технологийн сургалтыг зохион байгуулна. Сургалтын үеэр сургалтад оролцож буй мэргэжилтнүүдээс тестийн шалгалт авч шууд засаж дүн оноог мэдээлнэ. Утас: 8976-0092

10:00 цагт

  • Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Шатахууны үнийн хөөрөгдлийн эсрэг автомашинтай жагсагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  • MN-Мэдээллийн төвд “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас хамтран мэдээлэл хийнэ.

11.00 цагт

  • “Corporate Convention center”-т "Органик хүнс, хөдөө аж ахуй" үндэсний III чуулган болно.

11.00 цагт

  • Тусгаар тогтнолын ордонд “Ардын намын залуус ба Энтрепренер сэтгэлгээ” форум болно.

11.00 цагт

  • МУИС-ийн Номын санд Монголын Эмнести Интернэшнл, ШУА-ийн Философийн хүрээлэн, АШУҮИС хамтран зохион байгуулж буй “Философи, хүний эрхийн уулзварт: “БИО ЁСЗҮЙ” сэдэвт философийн улсын X олимпиад эхэлнэ.

11:00 цагт

  • "Holliday In" зочид буудлын 2-р давхрын хурлын танхимд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой, Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ойд зориулсан "ИРЭЭДҮЙН АЖИЛ МЭРГЭЖИЛ" Залуучуудын зөвлөгөөн болно. Утас: 9191-5340, 9951-9677, 8806-1150

11:30 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д “Хариуцлага нэхэх ард түмний жагсаал” Баялаг бүтээгчдийн холбоо ба “Нэхүүл” хөдөлгөөн зохион байгуулах холбоо хамтран мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд допингийн асуудлаас болж ёсзүйн хариуцлага хүлээн ажлаа өгсөн өмнөх ерөнхийлөгч нь дахин нэр дэвшиж байгааг эсэргүүцэж тамирчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • Хэвлэлийн хүрээлэнд ХӨСҮТ-ийн болон “Залуус эрүүл мэндийн төв”-ийн холбогдох эмч, мэргэжилтнүүд оролцож, “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон монголын өнөөгийн байдал”, “БЗДХ-аас урьдчилан сэргийлэх арга замууд”, “БЗДХ, төрөлхийн тэмбүүгийн өнөөгийн байдал”, Бэлгийн цөөнх ба ХДХВ/ДОХ, хүний эрх” сэдвүүдээр мэдээлэл өгнө.

13:00 цагт

  • "Бишрэлт" зочид буудлын "Диамонд" зааланд "Аяллын хөтөч-тайлбарлагчдын анхдугаар чуулган" нээлтээ хийнэ.

14.00 цагт

  • МҮХАҮТ-д Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу цахилгаан, дулааны эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн 135 аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудын уулзалт болно. Утас: 9911-5624

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top