Хонь
Биеэ зохисгүй авч явах нь том маргаан, гомдлын шалтгаан болно. Хий дэмий яриа, хэтрүүлсэн тоглоом зэрэг нь таагүй зүйлд хүргэж болзошгүй. Танд маргаан огт хэрэггүйг санаж, үгээ цэгнэж яв. Бусдын нууцыг ч хадгал.
Үхэр
Мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудтай зууралдана. Сөрөг зүйлүүдэд анхаарлаа хандуулаад хэрэггүй. Бухимдах хэрэггүй.
Ихэр
Бусад хүн таны талаар юу гэж бодохыг бүү анзаар. Хувийн төлөвлөгөөндөө анхаар. Маргаанаас зайлсхийхгүй бол гомдол тээж үлдэж мэднэ.
Мэлхий
Тусламж гуйсан хүн бүрт цагаа үрэх хэрэггүй. Хүмүүсийн алдаа дутагдлыг нь зөвөөр хэлж ойлгуулахаасаа бүү эмээ. Ердийн өдөр байна.
Арслан
Бүхий л өдрийг өөрийнхөө дотоод ертөнцөд өнгөрүүлнэ. Ямар нэгэн уран бүтээл хийж, мөрөөдөхөд таатай өдөр. Тухтай сандалд суугаад ном уншиж ч болох юм.
Охин
Асуудлуудаас зугтмаар санагдана. Өдрийг хий хоосон зүйлд зориулахгүйн тулд амьдралын сайхан талыг харж, сайн хүмүүстэй нөхөрлө.
Жинлүүр
Нэг л зүйл рүү анхаарч бусдыг нь үл анзаарна. Үнэхээр хэрэгтэй зүйл сонирхож чадвал үр дүн гарна. Сонголтоо зөв хийснээр гайхалтай амжилтад хүрч болох юм.
Хилэнц
Өөрийгөө өрөвдөнө. Багахан тунирхлыг том гомдол болгож сэтгэлдээ тээх хэрэггүй. Өдрийг дүнсгэр өнгөрүүлэхгүйн тулд биеэ хэт их чагнах хэрэггүй.
Нум
Идэвх өндөр байна. Та олон зүйлийг хийж чадна. Эргэн тойрныхон тань таныг анзаарахгүй. Та ч тэднийг анзаарах завгүй байна.
Матар
Тэвчээр шаардсан ажил хийнэ. Гэхдээ та үр дүн гаргах болно. Романтик харилцаанд тийм ч таатай өдөр биш.
Хумх
Сэтгэл доторхоо хүмүүст хэлэх хүсэл төрнө. Таны авьяас үнэлэгдэхгүй байна гэж гутрах хэрэггүй. Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч муу биш байна.
Загас
Чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлсэн нь дээр. Ганцаараа байх юмуу хамгийн дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүл. Сайхан ном сонгож унш.

Сэтгэгдэл ( 0 )