09:00 цагт
- НЗДТГ-ын А зааланд НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар нийслэл дүүргийн төсвийн болон орон нутгийн өмчит газруудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн хэрэгжилт үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай танилцуулга болон нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай хэлэлцэнэ.
09:00-16:00 цагт
- Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний "Драгон", "Мишээл", "Зургаан буудал", "Дүнжингарав" төвүүдэд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өдөрлөг болно.
09:00 цагт
- Нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд Сүхбаатар дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх зорилго бүхий "Ногоон гэрэл-Цагаан шугам" тэмцээн болно. Утас: 8902-1096, 8077-6192
- ХХААХҮЯ-ны хурлын танхимд Органик хүнс, хөдөө аж ахуй үндэсний III чуулганыг угтсан “Органик бордоо” сэдэвт сургалт болно. Утас: 8001-9000
- Урлах эрдмийн дээд сургууль дээр “Гутлын зохион бүтээлт” цахим сургалтын хөтөлбөрийн албан ёсны нээлт болно. Арга хэмжээнд ХХААХҮЯ, ХНХЯ, БСШУЯ, Европын Холбоо, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, гутал үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, их дээд сургуулиуд зэрэг байгууллагын төлөөллүүд оролцоно. Утас: 8001-9000, 9909-1156
- Уран зургийн галeрeйд "Шинжлэх ухаан, технологи, инноваци-2018" үзэсгэлэн эхэлнэ. Үзэсгэлэнд шинжлэх ухааны салбарын 90 гаруй байгууллага 1500 гаруй судалгаа боловсруулалтын ур дун, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд нээлттэй таниулж, түгээн дэлгэрүүлэх ба 2018 оны үзэсгэлэнгийн "Шилдэг бүтээгдэхүүн"-ийг тодруулна.
09:30 цагт
- Үндсэн хуулийн цэцийн хуралдаан болно. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ. Дээрх маргааныг Улсын Дээд шүүхийн хүсэлтээр үүсгэсэн бөгөөд хуралдаанаар тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, Захиргааны хэргийн шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй байх өөрчлөлт орсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэх юм.
- "Holiday Inn" зочид буудлын хурлын танхимд “Аялал жуулчлалын салбарын маркетинг” сэдэвт хурал болно. Тус хуралд Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн аялал жуучлалын газар, МИАТ ХК мөн аялал жуулчаллын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүд болон аялал жуучлаллын салбарын төрийн бус байгууллагууд оролцоно. Утас: 9919 4118
10:00 цагт
- Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд "Очир" төвд амиа алдсан 13 настай охины амиа алдсан хэргийг шүүх хурал болно.
- Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн хүмүүжил, хөгжлийн орчин" сэдэвт сургалт болно. Утас: 8805-9360
11:00 цагт
- MN Мэдээллийн төвд Засгийн газрыг огцруулах тухай асуудлаар ХҮН-аас байр сууриа илэрхийлнэ. Утас: 99063282
- Хэвлэлийн хүрээлэнд УИХ гишүүд, улс төрийн зарим албан тушаалтан гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй талаар “Даяар Монгол” хөдөлгөөн, “Хөх Монгол” бүлгэмийнхэн мэдэгдэл хийнэ.
11:30 цагт
- MN Мэдээллийн төвд Монголын шүүхийн ахмадуудын холбооноос Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар мэдээлэл хийнэ. Ахмад шүүгчид уг асуудлаар байр сууриа илэрхийлж, УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ. Утас: 8993-6399
- ХХААХҮЯ-нд өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын нэгдсэн дүнгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- MN Мэдээллийн төвд “Шударга иргэдийн фронт”, Үндэсний ХАС хөдөлгөөн, Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас Засгийн газрыг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.
- Хэвлэлийн хүрээлэнд Шатахууны үнийн өсөлттэй холбоотой нийтийн тээврийн салбарт тулгамдаад байгаа асуудлын талаар нийтийн тээврийн 17 компани хамтарч мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ОРДОН
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;
- Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлт.
Сэтгэгдэл ( 0 )