”Чингис хаан” онгоцны буудлын ойролцоох 0.8 га газар 197 сая төгрөг хүрэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр /2018.11.16/ боллоо. 2018 оны гуравдугаар улирлын байдлаар нээлттэй дуудлага худалдааг гурван удаа зохион байгуулж, нийт таван байршилд 5.47 га газрыг худалдан, 712 сая төгрөгийн орлого төсөвт төлөврүүлжээ. Өмнө нь дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулсан дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 10-р хороонд орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газрыг танилцуулахад хоёр ялагч тодорч, нийслэлийн төсөвт 138.2 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Мөн есдүгээр сарын 28-ны дуудлага худалдаагаар Хан-Уул дүүргийн 10-р хороонд Амины орон сууцны зориулалттай 2.23 га талбай, Конторын барилгын зориулалттай 1.14 га талбай, үйлчилгээний зориулалттай 1 га талбайг тус тус дуудаж, 573.8 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.

Нийслэлийн 2018 оны төсөвт таван дүүргийн 42 байршилд газрын дуудлага худалдаа зарлаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан гэнэ.

Өнөөдөр болсон дуудлага худалдааны үеэр Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай дүүрэг дэх нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлаж, тэдгээрээс ганцхан Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд байрлах, худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа.

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааны
байршил болон дуудсан үнийн хүснэгт (2018.11.16)


 

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нам бус(202.9.43.30) 2025 оны 03 сарын 13

Суурьшлын бүсэд цахимаар авсан иргэдийн газрыг дуудлагаар худалдах арга хэмжээ авч өгөөч ээ. Тэртээ тэргүй тог цахилгаан тавьж суурьшуулж чадахгүйгээс дуртайгаас нь санал аваад дуудлагад оруулаад зарж эргэлтэд оруулна биз. Энэ чухал зүйл гэж бодож байна. СХД 361-ийн гармаас 1,2 км-т Эхин усны хөндий гэдэг сайхан газарт буй газраа иргэн би зарахад бэлэн байна.

1  |  0
Top