Москва хотноо өнөөдөр (2018.11.14) Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Оросын сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Олон сарын турш хоёр талаасаа харилцан санал солилцож ажилласны үр дүнд Оросын сэтгүүлчдийн холбооны 100 жилийн ойн үеэр хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр онцлов. Тэрбээр мөн хэлэлцээр байгуулахад халуун туслалцаа үзүүлсэн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлэв.
Хамтын ажиллагааны хүрээнд сэтгүүлч солилцоо, контент солилцоо, богино хугацаат болон урт хугацаат сургалтууд, хамтарсан сурвалжлага бэлтгэх, жил бүр харилцан айлчлах, хамтарсан форум зохион байгуулах олон талт харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Өнөөдөр Оросын сэтгүүлчдийн холбоотой Монгол Улсаас гадна БНСУ, Польш, Узбекстан, Сири, Абхаз, Кипр зэрэг долоон улсын сэтгүүлчдийн байгууллага хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ.



www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )