Дэлхийн хамгийн алдартай хосоод бол Рэппер Канье Уэст, шоу од Ким Кардашян нар юм. Тэд саяхан Нори хэмээх бяцхан охинтой болсон бөгөөд хэвлэлийнхэн үргэлж тус гэр бүлийг ангуучилдэг гэж болно. Тиймээс ч бяцхан Норигийн анхны зул сарын бэлгийг хэвлэлүүд шар мэдээний буландаа онцолжээ. Охин зул сарын баяраараа феррари машин бэлгэнд авсан байна.
Түүний анхны Сантагаас авсан бэлэг тоглоомын машин хэдий яг аавынхтай нь адилхан гэнэ
Ким Кардашян эдгээр зургийг интернэтийн хуудсандаа тавиад “Охин маань яг эцэг шигээ” хэмээн тайлбарлажээ.
Мэдээж, рэпперийн охин энэхүү феррари машинаас гадна олон тансаг бэлэг авчээ. Жишээлбэл Стелла Маккартни брэндийн хувцсаа өөрөө түүнд илгээсэн гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )