“Улаанбаатар хотын өрхийн ус худалдан авах чадварын асуудал, шийдвэрлэх арга зам зөвлөлдөх уулзалт” боллоо. Энэхүү уулзалтаар Улаанбаатар хотын өрхийн ус худалдан авах чадварын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон үнэ тарифын нөлөөллийн талаар мэдээлэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн ус худалдан авах чадварыг хэмжих аргачлал, үндэсний болон олон улсын туршлагаа хуваалцаж, бодлогын шийдэл, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцлээ.
Зөвлөлдөх уулзалтад ҮСХ, Монголын Мянганы Сорилтын Сан, Сангийн Яам, Гэр Бүл, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Эрүүл Мэндийн Яам, Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Улаанбаатар хотын Захиргаа болон Хот, Суурины, Ус Хангамж, Ариутгах Татуургын Ашиглалт Үйлчилгээг Зохицуулах Хороо, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцлоо.
Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац хамтран “Усны Компактын төсөл хөтөлбөр”-үүд хэрэгжүүлж буй билээ. Тус хөтөлбөрийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Үндэсний Статистикийн Хороо Монголын Мянганы Сорилтын Сантай хамтран Улаанбаатар хотын ус хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг 2021 онд, Ус худалдан авах чадварын судалгааг 2024 онд зохион байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )