
"Оюутолгой"-н асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд гэрчээр дуудагдсан Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "Бид дан муу ажиллаад байгаа юм биш. Ураны гэрээ, төмөр замын гэрээг дэмжсэн байгаа. Эдгээр нь олон жилийн дараа эдийн засгийн том хөшүүрэг болно. Дандаа сөрөг байгаад байж болохгүй.
2007 онд М.Энхболдын Засгийн газар хэлэлцээр хийж байх үед зээлийн хүү тийм ч ач холбогдолтой байгаагүй юм. Дэлхий нийтээр эдийн засгийн өсөлттэй байсан. 2009 онд хийсэн хэлэлцээр бол зээлийн хүү асар өндөр болсон үе. Одоо зээлийн хүү буулгах тааламжтай нөхцөл байдал гаднын улс орнуудад байна. Гэхдээ сүүлийн хоёр жилийн тодорхойгүй байдалд байгаа энэ үед бид зээлийн хүү дээр сайн анхаарах ёстой.
Оюу толгойн сонсголын хувьд үнэхээр чин сэтгэлээсээ алдаагаа засаад, улс эх орноо бодъё гэвэл энэ сонсгол эерэг үр дүнгээ өгнө гэж бодож байна. Харин өөр зорилготой бол хор болох магадлалтай" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 1 )
ene muu hurliiz zail