Музейн тооллого өнөөдөр орон даяар эхэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооноос музейн тооллогыг орон даяар өнөөдөр эхлүүлж байна. Өнө эртнээс уламжлагдан ирсэн эд өлгийн үнэт зүйлсээ манай улс орчин цагийн музей үүссэнээс хойш анх удаа 1936 онд байгууллагын тооллого хийж байсан бөгөөд дараа нь 1969, 1976, 1981, 1993, 1996, 2008 онд нийт 7 удаа улсын сан хөмрөгийг тоолж байжээ. 2001 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.7-д заасны дагуу “Улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн түүх соёлын дурсгалт зүйлийн тооллогын 4 жил тутам соёл шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Тооллого явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу ээлжит тооллогоо ийнхүү 2012.8.15-с эхэлж байна. Тооллогын нэгдсэн дүнг 2013.10.1-ний дотор гаргах юм. Энэ удаагийн тооллогын онцлог нь урьд урьдын жилүүдийнхээс илүү өргөн цар хүрээтэй, мөн техник технологийн хувьд сайжирч программчлагджээ. Тооллогонд Монгол улсын төвийн 1, орон нутгийн 23, байгууллагын 3, орон нутаг судлах 257 танхим 4 шашны сүм хийд хамрагдахаар болсон аж.

Д.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top