СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Автомашины ослоор 4 хүн амь насаа алджээ

Э.Тэргэл | Zindaa.mn
7 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 08:00 цагийн орчимд “Дорноговь аймгийн цагаан хаалганаас хойш 10 км дэх замд хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын ажиллагаа явуулахад ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас дөрвөн хүн нас барсан зам тээврийн осол гарсан хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Мөн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр 11:00 цагийн орчимд “Дундговь аймгийн Хөтлийн шар гэх газар машин унасан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад "Toyota Land Cruiser 200" маркийн автомашин замын хажуу руу онхолдож, гурван хүн нас барсан зам тээврийн ослыг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо зам, үзэгдэх орчиндоо хурдаа тохируулан явах, хамгаалах бүсээ тогтмол зүүж болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top