Сэтгүүлч, маркетеруудад зориулсан лекц болно

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

 

Солонгосын эдийн засгийн сонины холбооны Эдийн засгийн академийн дарга, Гадаад харилцааны албаны дарга, Е-бизнесийн салбарын ахлагч, Маркетингийн мэргэжлийн сэтгүүлч, “Obang” төвийн дарга Ким Дэ Гун сэтгүүлч, менежмент, удирдлагын чиглэлээр ажилладаг болон суралцдаг хүмүүст зориулсан лекц унших гэж байна. “Хувь хүн болон байгууллага хоорондын тогтолцоог хөгжүүлэх” сэдвээр зохион байгуулагдах энэхүү лекцийг  Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Хэвлэлийн Хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм байна.
Лекц маргааш  Пүрэв гарагийн 11 цагт Монголын Хэвлэлийн Хүрээлэнд болох юм.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top