Нийгмийн даатгалтай иргэд рашаан сувилалд хөнгөлөлтэй амарна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Эрүүл мэндийн сайдын энэ оны долдугаар сард гаргасан тушаалын дагуу “Чанар нөөц нь тогтоогдсон рашаан ус, шавар, байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэн сувиллын үзүүлэх тусламж үйлчилгээний журам”-ыг шинэчлэн баталсан. Энэхүү журамд иргэд даатгуулагчдыг эмчилж сувилахтай холбогдсон, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, хүнд сөрөг нөлөөгүй, байгалийн хүчин зүйлийг зөв зохистой захиран зарцуулах зэрэг шинэ заалтууд оржээ. Журмын зорилго нь Эрүүл мэндийн тухай хууль, рашаан, сувилалтай холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хүн амд рашаан сувилалын тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэсэн юм. Энэхүү журмаар рашаан сувилал ба байгалийн бусад хүчин зүйлийг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй газруудад хяналт шалгалт хийж байгаа аж. Шалгалтын хүрээнд шаардлага хангаагүй албан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах гэнэ. Мөн нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсан иргэд рашаан сувилал, тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-д зааснаар дунджаар 74 мянган төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх юм байна.

Д.Шинээ             

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top