“Нарантуул”-ын чиглэлийн микроавтобусууд 500 төгрөгөөр үйлчлэх ёстой

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Жил болгоны намрын зам засварын их ажлыг тохиолдуулан микро автобуснууд үнээ нэмдэг жишиг тогтоод байгаа билээ. Ялангуяа Нарантуул худалдааны төв рүү явдаг микронууд үнээ нэмж 700 төгрөг болоод уджээ. Уг нь Нийслэлийн тээврийн газраас иргэдийн зорчих үнийг 500 төгрөг байхаар тогтоосон ба захаас нисэхийн чиглэлд 600, Налайх руу 1100 төгрөгөөр явах ёстой аж. Гэтэл амьдрал дээр энэ нь хэрэгжихгүйгээр үл барам захын микроавтобуснууд үнээ дураараа нэмдэг болоод багагүй хугацааг өнгөрүүлжээ. Ард иргэд яагаад үнэ нэмсэн тухай асуухаар хэл амаар доромжлон “суухаа больчихгүй юу даа” хэмээн кондукторууд хариулах аж. Хуулиндаа үнээ нэмж, иргэдийг хэл амаар доромжилсон жолооч, кондукторыг нийтийн тээврийг үйлчилгээнд явахыг нь хасах тухай заасан байдаг. Гэтэл тэд хуулийг үл тоон өөрсдийн дураар аашилж байх юм. Энэ тухай Нийслэлийн тээврийн газраас асуухад микроавтобусууд үнээ нэмсэн тухай мэдэхгүй. Бид бүх чиглэлд явж байгаа микроавтобусуудын үнийг 500 төгрөгөөр тогтоосон. Саяхан бид зорчигчын талын хаалган дээр 500 гэсэн бичиг нааж зөрчлийг 80 хувиар бууруулсан. Хэрэв ямар нэг зөрчил илэрвэл бид 30 мянган төгрөгийн торгууль ноогдуулж хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top