Өсвөрийн 333 сургагч багшийг сонгохдоо сурлага, урлаг, спортоор үеийнхнээ манлайлдаг сурагчдыг эх орны өнцөг булан бүрээс сонгон, зуны турш санхүүгийн боловсрол олгох болон хүнтэй зөв боловсон харьцах, өв уламжлал, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, сайн үйлсийг дэлгэрүүлэх зэрэг 13 цуврал хөтөлбөрт хамруулжээ.
Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх хөтөлбөрт 7-11 дүгээр ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд Өвөрмонголоос гурван сурагч ирж сургагч багш болсон байна.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )