Хамгийн шилдэг, эрч хүчтэй, урт удаан оршин тогтнох Boy band хамтлагийг төрүүлэх зорилготой "Камертон-2" шоуны IV шатнаас авьяас билэг, дуулах ур чадвараараа шилдэг 16 оролцогчид шалгарч үлдсэн авьяаслаг нэгэн бол Г.Маргад билээ. Түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-Арван жилээсээ дуулдаг байсан. Хоёр жил гаруй дуугаа орхилоо, одоо буцаад дуулж байна.
-Яагаад дуулахаа больсон гэж?
-Мэргэжлийн хүн дээр очиж хоолойгоо шалгуулсан юм. Тэгтэл “Чи боль боль. Над дээр нэг жил гамм уншиж байж арай дээр болно” гэх мэт үг хэлсэн. Түүнээс хойш шууд сэтгэлээр унаад дуулахаа больсон.
-Сэтгэлээр унасан хэцүү үед буцаж дуулах урам зоригийг хэн өгөв?
-Камертоны Ганаа ах. Өмнө нь ахдаа дуулж үзүүлээгүй байсан л даа. Нэг удаа дуулж өгөх завшаан олдсон юм. Ах маань сонсчихоод “Болж байна. Одоо гамм унших хэрэгтэй. Хоолой чинь гоё байна” гэсэн. Тэр үгнээс нь маш их урам авсан.
-Багаасаа дуучин болъё гэж боддог байжээ дээ?
-Тийм ээ. Гэвч гэр бүлийнхэн маань дэмжээгүй. Тиймээс уул уурхайн чиглэлээр сурахаар болсон.
-4-р шатны шалгаруулалтад хэр их бэлдэв?
-Өдөр болгон 18.00 цагаас амьд хөгжмийн бэлтгэл хийж байсан. 4-р шат өмнөх шатуудаа бодвол хугацааны хувьд харьцангуй богино байлаа. Сугалсан дуу маань миний өмнө нь сонсож байгаагүй дуу байсан. Тиймээс маш их бэлдэж дуулж байна.
-Шилдэг 21 оролцогчидтой харьцуулбал өөрийн чинь давуу болон сул тал?
-Хоолойны темберээрээ давуу. Харин техник ур чадварын хувьд дутагдалтай талууд бий.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч?
-Оргил.
-Энэ шоунд оролцсоноор олж авсан хамгийн том ололт?
-Их зүйлийг мэдэж сурч байна. Мэдэнгүүтээ өөрийгөө болоогүй байна гэдгээ илүү мэдэж авсан.
-Аав ээж, дүүг нарынхаа хамт амьдардаг. Манай дүү 1-р дунд сургуульд сурдаг.
-Гэр бүлийн зүгээс хэр их дэмжиж байна?
-Хамгийн их дэмжиж байгаа хүмүүс найзууд, хамаатан ах дүү нар байна. Мэдээж аав ээж тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа.
Үргэжлэлийг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 1 )
амжилт