Сайхан хооллоорой: Мөөгтэй пицца

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Гурил, ургамлын тос, өндөг, дрожжийг нийлүүлэн зуурмаг бэлтгэж 20 минут орчим амраана. Зуурмагийг нимгэн элдэж ирмэг хэсгийг чимхэж бага зэрэг өндөрсгөөд энэ хүрээ хэсэгт кетчуп нимгэн түрхэнэ. /Зориулалтын багсаар түрхэх нь тохиромжтой/
Дараа нь эхлээд алаг салат, нарийн хэрчсэн хиам, нимгэн хавтгай хэрчсэн мөөг гэсэн дарааллаар үелүүлэн тавьж хамгийн сүүлд үрүүлээр үрсэн бяслагийг сайтар цацаж өгнө. Мөөгтэй пиццаг 170-180 хэмд 15-20 минут жигнэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top