Өнөөдөр дуучин Б.Хонгор хуримаа хийнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 15

Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг нэрт дуучин Баяраа агсны хүү дуучин Хонгорын хуримын ёслолын ажиллагаа өнөөдөр 17:00 цагт "Sky resort"-д болох ажээ.  Тэрээр  Монголын арван баяны эхний гуравт бичигддэг “MCS” группын харьяа "Skyresort" цанийн баазын захирал н.Батсуурийн охин Б.Анартай  сүүлийн хэдэн жил дотно үерхэж байгаад хуримлах болжээ. Сүйт бүсгүй Б.Анарын хувьд гадаадад бизнесийн удирдлагаар өндөр боловсрол эзэмшсэн нэгэн.

Баяраагийн Хонгор хүүхэд байхын олны танил болсны зэрэгцээ хуучны дуунуудыг түүвэрлэн дуулж, шинэ уран бүтээлүүддээ өөрийн өнгө аясыг тусган дуулдаг билээ. Мөн уран бүтээлийнхээ хажуугаар Хятадад магистарт суралцаж, өөрийн гэсэн бизнесийг эхлүүлсэн гэдэг.

Х.Заяа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өвөө(202.179.29.21) 2025 оны 03 сарын 13

хонгор дахин дуулах гэсний хээггүй дээ . зүгээр л гэртээ эхнэртэйгээ сайхан амьдар. тэртэй тэргүй хоолой муутай клип милип хийлгэж хамаг мөнгөө барсаны хэрэггүй. тэрний оронд жижиг хар эхнэрээ хурдан хүүхэдтэй болгосон нь дээр биз

1  |  2
Top