Манай улс Энэ жил 15.2 га-д төмс, 6.2 га-д хүнсний ногоо тариалсан.
"Бөмбөгөр" худалдааны төвд шинэ ургацын төмсийг кг нь 1200, лууванг 2000, сонгиныг 2500, байцааг 800-1000, өргөст хэмхийг 1500, улаан лоолийг 3000 төгрөгөөр худалдаалж байгаа аж.
Харин "Нарантуул" худалдааны төвд төмс 1000-1300, лууван, байцаа, манжин 1500, сонгино 1600, өргөст хэмх 2500 төгрөгийн үнэтэй байна.
Гар дээрээс худалдаалж буй хүнсний ногооны үнэ том захуудынхыг бодвол 200-400 төгрөгөөр хямд байгаа гэнэ. Үүнээс үзэхэд шинэ ургацын ногооны үнэ урьд жилийнхээс 400-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )