Өнгөрсөн амралтын өдрүүдэд амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Playtime” наадам Гачуурт дахь “Монгол шилтгээ”-нд боллоо. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус наадамд 52 хамтлаг оролцсоноос сүүлийн үед шинээр гарч ирж байгаа хамтлаг дуучид өдрийн цагаар ая дуугаа өргөсөн. Харин олны танил уран бүтээлчид үүр цайтал үзэгчидтэйгээ хамт байсан нь уг наадмыг оргил үе байлаа. Наадмын үеэр “Playtime” зоогийн газар ажиллаж шорлог, шарсан зайдас, хуушуур, пицца, хүйтэн шар айраг, ундаагаар үйлчилсэнээс гадна “Playtime” зах нь тус наадмын логотой цамц, малгай, арьсан цүнх, куртикийг худалдаж байв. Тус наадамд “Булсара”, “Метроном” хамтлаг хувийн шалтгааны улмаас хүрэлцэн ирсэнгүй. Ингээд уншигч танаа энэхүү наадмын фото зургийг хүргэе.
У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )