Монголын Мянганы сорилтын сан Эрүүл мэндийн төслөөс ЗГХА-Эрүүл мэндийн газартай 2012-2013 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд мэдээлэл, программ хангамжийн тоног төхөөрмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. Уг тоног төхөөрөмжийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болж буй.
Монголын Мянганы сорилын сан нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газартай хамтран ажиллахаар 2011 оны 10 дугаар сард гэрээ байгуулсан бөгөөд ММСС-гийн Эрүүл мэндийн төсөлтэй хамтран улсын хэмжээнд явагдаж байгаа хүн амын дунд зонхилох халдварт бус өвчний эрт илрүүлэх үзлэгийг зохион байгуулах, эрүүл мэндийн тогтолцоонд нэвтрүүлэхээр ажиллах аж.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс ЗГХА-ЭМГ-т халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, сурталчилгааны мэдээний сангийн мэдээлэл, программ хангамжийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах болон халдварт өвчний илрүүлэх үзлэгийн бүртгэлийн мэдээллийн сан бий болгох, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлэхэд оршсон. Мөн байгууллагуудын эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл, сургалт сурталчилгааны материал, гарын авлага зэргийг боловсруулах, хэвлэх, цахим сүлжээгээр дамжуулан орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулахад нь зориулж нийт 30 мянган ам.долларын өртөг бүхий мэдээлэл, программ хангамжийн системийн тоног төхөөрөмжийг гардуулан өгөх гэнэ.
Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )