Монголын загварын ертөнцийн “хатуу самар” Н.Соёлмаа хэзээ ч уурладаггүй нэгэн гэвэл та гайхах уу. Эршүүд төрх, хатуу үгтэй дизайнер Н.Соёлмаа дотоод ертөнц хийгээд тархи руугаа муу муухайн сүүдрийг ч тусгахгүй байх өвөрмөц аргатай гэнэ. Бухимдуу харагдах түүний бэлэн зэлэн хараалын үг, уур унтуу өөрийг нь хамгаалах бамбай гэнэ шүү. Энэхүү өвөрмөц араншингаа эрхэм зохион бүтээгч сум нэвтрүүлдэггүй хантаазтай зүйрлэдэг бөгөөд гадуур гарахдаа байнга "өмсдөг" аж. Чанга хатуу ааштайгаараа гайхагддаг тэрээр сум нэвтрүүлдэггүй хантаазаа тайлсан үедээ буюу гэртээ байхдаа хүн бүртэй эелдэг зөөлөн харьцаж уян зөөлөн ааштай байдаг аж.
Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )