Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байна

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Сүүлийн үед жолооны курс төгссөн болон жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн хүмүүс их бухимдах болжээ. Учир нь жолооны үнэмлэх хэвлэх ёстой “MDI” компани техник, технологио шинэчилж байгаа шалтгаанаар үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр “Жолооны үнэмлэх хэвлэгдэхгүй байгаад хүмүүс уурлаж, курсын багш, дарга нарыг бараг зодох дээрээ тулж байна. Билгүүн тулга, Номгон санчир зэрэг томоохон курсыг төгсөгчдийн үнэмлэхийг түрүүлж хэвлээд байна гэх юм. Ажил амьдралын шаардлагаар яаралтай үнэмлэхтэй болох гээд л сурсан. Гэтэл хоёр сар шахуу сурчихаад, гурван сар жолооны үнэмлэхээ хүлээнэ гэхээр хагас жил алдаж байна” гэж байв. Харин энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатараас тодруулахад “Жолооны үнэмлэх хэвлэж байгаа. Жолооны үнэмлэхийн хэвлэх ажлыг шинэчлэж байна. Тиймээс л бага багаар хэвлэж байгаа юм. Ерөнхийдөө есдүгээр сарын 1-нээс хойш ийм асуудал гаргахгүй” гэж байлаа.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu