60 тонн загас агнах зөвшөөрлийг олгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 06

Ан агнуурын улирал эхэлж байгаа энэ үед хулгайгаар, ямар ч зөвшөөрөлгүй хориотой ан агнах тохиолдол элбэг гардаг. Энэ жил улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалтаар 60 тонн загас агнах зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгожээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Толбо сумаас 15 тонн, Хөвсгөлийн Цагааннуураас 10 тонн, Увсын Бөхмөрөн суманд тав, Ховд суманд тав, Сагил суманд 10 тонн загасны зөвшөөрлийг олгосон юм.

Харин ахуйн зориулалтаар 13 аймагт 200-5000 ширхэг загас барих зөвшөөрлийг иргэдэд олгосон талаар БОАЖЯ-наас мэдээллээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top