Монголын хамгийн анхны beatbox хамтлаг болох “Royal Beat Crew” бие даасан анхны цомгоо ирэх есдүгээр сард гаргах гэж байна. Тэд цомгоо “No instruments” гэж нэрлэсэн бөгөөд цомогт багтсан уран бүтээлүүд нь ямар ч хөгжмийн зэмсгийн дуугаралтгүй зөвхөн өөрсдийн аялгуу болох beat-ийг хийснээрээ онцлогтой аж. Цомогт үндэсний, Reggie, jazz, dupstep урсгалын 12 уран бүтээл багтжээ. Сонирхуулахад,хамтлагийнхан цомгийн ажилтайгаа зэрэгцэн шинэхэн клипүүдээрээ үзэгчдийн байлдан дагуулах сурагтай.

Сэтгэгдэл ( 0 )