Шинэ технологиор хүнсний ногоо тариалж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 02

Төв аймгийн Борнуур, Зуунмод суманд БНСУ-ын Кангвон мужийн хөрөнгө оруулалтаар нарийн ногоо тариалах хүлэмжүүд байгуулжээ. Тус мужийн хөдөө аж ахуйн төслийг Төв аймгийн Зуунмод суманд “Атрын шим” ХХК хэрэгжүүлж, 2007 оноос эхлэн шинэ сортын ногоо тариалж байгаа аж. Хүлэмжийн аж ахуйг нэвтрүүлснээр хоёр жилд тарих ногоог жилийн хугацаанд тарьж хураадаг болжээ. Энэ онд олон төрлийн хүнсний ногоо,  жимс жимсгэнэ тариалсан  байна. Мөн төрөл бүрийн хүнсний тариалахаас гадна ногоо тарихыг хүссэн сумын иргэдэд сургалт явуулдаг гэнэ.

Төв аймаг БНСУ-ын Кангвон мужтай 1999 оноос хойш найрамдлын харилцаатай бөгөөд 2005 оноос газар тариалангийн салбарт хамтран ажиллаж эхэлжээ.

Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top