Чингэлтэйн өргөн чөлөө буюу Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг энэ сарын 4-ний 23.00 цагаас 16-ны 06:00 цаг хүртэл хаахаар болжээ. Энэ чиглэлд авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлыг гүйцэтгэх аж.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх уг авто замын шинэчлэлтийн ажлыг “Эко тогтол” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )